Хууль эрх зүй
2014-12-21
ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД

Ангилал: 2014

Гудамжинд алхаж явлаа. Таньдаг залуу таарлаа.

 -За, юу байна хөгшөөн?

 -Тайвандаа. Ажил тавлаг уу?

-Тавлаг, тавлаг. Засаг төр бужигнах гээд л байна.

-Харин тийм. Гайгүй биз дээ?

 -Мэдэхгүй л байна. Манай даргыг өөр нам гээд халах байх. Тэгэхээр манийг чинь бас хусах байлгүй. Яадаг юм байгаан.. гэх яриа бидний дунд өрнөв. Нөхөр айдастай. Төрийн албан хаагчид хүлээлттэй, зарим нь айдастай. Хэн гэдэг хүн манай даргаар ирэх бол ямар албан тушаалтнуудыг сольж, хэнийг дэвшүүлэх бол, хэн ажилгүй болох бол гэж нойр нь хүрэхгүй орондоо хөрвөөж байгаа. Энэхүү айдсаа дагаад "Би яах бол?" гэсэн асу...


2014-11-25
АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ

Ангилал: 2014

Хямралын үед гэмт хэрэг ихэсдэг. Энэ бол теорем. Эдийн засгийн хямрал болоход нийгмийн сэтгэл зүй хямардаг. Энэ үед иргэдийн архидан согтуурах үйл явц газар авч, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон иргэдийн согтууруулах ундаа худалдан авах нь ихэсдэг гэсэн үг. Тийм учраас архи, спирт үйлдвэрлэгчид, түүгээр үйлчилгээ үзүүлэгчдийн орлого нь дагаад ихэснэ.

Архины хэрэглээг хязгаарлахад төрийн зүгээс ямар арга хэмжээнүүд авах ёстой вэ? гэдэг асуулт үүнээс үүдэн урган гарна. Энэ талаар тухайлан судалж үзэхэд сүүлийн үед гэмт хэргийн гаралт ихэсч байгаа төлөвтэй байна.

Үүний учир шалтгаан нь Архидан...


2014-11-20
Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай

Ангилал: 2014

2012 оны 9 сард нэг ийм нийтлэл бичиж, Үндэсний шуудан сонинд хэвлэгдэж байжээ.

Шударга ёсны тухай ойлголтын талаар оюутнууддаа ярьж, шударга ёс хэмээх ойлголт нь хэзээ ч утопи байж болохгүй хэмээн хуульчдад хичээл заан бусдад үлгэр дууриал болж явах тухай өгүүлсээр хэдэн жилийг бид ардаа үджээ. Justice хэмээх үгийг зүй ёс хэмээн орчуулах нь зүйтэй юм гэдэг санааг ч олонтаа бичиж, шударга ёс гэдэг үгийн гаргалгааг олон талаас нь харахыг оролдож, Монголын нийгэмд шударгуу байх, төийн бодлого хуульд нийцэж байх тухай сургаалийг мэргэн цэцэн, бүхнийг мэддэг хүн лугаа тунхаглаж, төрийн үйл хэргийн ...


2014-11-16
СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД

Ангилал: 2014

Намрын өглөө... Машины дугуйн хий багасчихаж. Хүүхдээ албанд нь хүргэж өгчихөөд, ойр хавьд дугуй засвар байхгүй тул дугуйгаа нөхүүлэхээр явлаа.

“Дугуй засвар” гэсэн бичигтэй хашааны гадна очиход хижээл насны ах гарч ирээд учир байдлыг сонсоод ажлаа эхлэв. Гудамжинд явж байсан нэгэн залуу, засварчин ахыг таньдаг бололтой мэнд мэдэн, хоорондоо үг солилцлоо.

-Хорооны тодорхойлолт авах гэсэн чинь өгөхгүй гээд хэд хонохоор нь нөгөө компанитай чинь гэрээ байгуулчихлаа ш дээ. Сургууль соёлд хүүхдээ өгөх гэсэн чинь тэр тодорхойлолт чинь заавал хэрэгтэй юм байна. Эхнэр үглээд ер болсонгүй. Тэгээд гэр...


2014-11-11
ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Ангилал: 2014

 Гол үерлэчихэж, нутгийн ардууд төв рүү ирж сонгууль өгөх, эсхүл сонгуулийн штабынхан очиж санал авах гэхээр аль нь ч болдоггүй. Олон ч хүн голын гарман дээр ирчихэж. Голын наад, цаад талаас:

-Чи хэний төлөө саналаа өгөх вэ? гэж сонгуулийн штабын ажилтан асууна. 
-Айн. Юу гэнээ? гэж хүмүүс хашгиралдана. Хүмүүсийн орилоон, голын чимээтэй нийлээд үг үл сонсогдоно.

Нэг нэгээрээ ярь гэдэг үүргийг штабын ажилтан өгөөд:

-Чи хэний төлөө саналаа өгөх вэ?

-Аан. Эндээсээ ингээд хэлчих юм уу? 

-Тэг. Тэг. Одоо өөр арга алга. Ус гарч чадахгүйгээс хойш.

-За, тэгвэл нөгөө хэн гуайн хүү нөгөө доокторт...


2014-11-03
ЦАГДАА НАЙЗ

Ангилал: 2014

Хүүгээ цэцэрлэгээс нь аваад, машиныхаа урд суудал дээр суулгаад харих гэж явав. Түгжрээн дунд удаан суусан хүү минь удалгүй залхаж, сандал дээрээ гарч зогсон, ийш тийш сониучирхан харан машиныхаа цонхыг дээш доош болгон дэггүйтэв. 
-Миний хүү зүгээр суу, ингэж болдоггүй юм гэж хэлэхэд хэсэг зуур томоотой суусан хүү маань хүүхэд л болсон юм хойно дахин дэггүйтэв. Ашгүй уулзварын голд цагдаа зогсон, ажлаа хийж байна.

-Цагдаа, цагдаа гэж эгээ л “хадны мангаа”-гаар айлгах лугаа сүр бадруулан, түргэн түргэн хэлэхэд өнөөх маань айж сандран, түргэн зуур суудалдаа суулаа. Сандарч мэгдсэн хүүгээ хараа...


2014-10-28
БОХИРДУУЛАГЧ

Ангилал: 2014

Өглөө ажилдаа ирсэн чинь манай үйлдвэрийн бохирын цооногны шүүлтүүр бөглөрсөнөөс үйлдвэрийн гаднах автомашины зогсоол дээгүүр бохир ус нарийхан зурвас татуулан урсаж байлаа. Бохир ус явсаар зогсоолын ус зайлуулах нүх рүү ганц нэг дуслаар орж байлаа. Би ч нэг их анзаарсангүй. Бохир ус бохирын хоолой руу урсаж л байна гэх ухааны юм бодоод, ач холбогдол өгсөнгүй. Ийм л байдаг юм байх гэж бодсон нь тэр.

Миний бие монголчуудын л нэгэн адил боломж таарсаных хэдэн сар зүгээр байхаар хэдэн төгрөг олчих санаатай Австралийн нэгэн арьсны үйлдвэрт ажиллаж байсан юм. Мэргэжлээрээ ажиллах ажилдаа орохын ту...


2014-10-25
ДУУЧИН ЖАВХЛАНГИЙН ЗӨВ ШҮҮ ДЭЭ

Ангилал: 2014

Миний хөгшин ээж энэ жил 90 настай. Ах дүүс маань бүгдээрээ наадмын өдрүүдэд Хан уулынхаа өвөрт цуглахад 350 гаруй хүн болж байлаа. Бүх хүн монгол дээлтэй гэсэн тул монгол дээлээрээ гоёсон ах дүүс маань хэд хоног монголоорооо байж, ямар ч зурагт, утасгүйгээр амарцгаасан юм. Монголоороо байсан хэд хоногтоо адуу малд явж, айргаа хийж уун, хонь байндах, гүзээлзгэнэ түүх гээд хотын бид монгол ахуйдаа автацгаасан билээ. Бидний жаргалтай байгааг эмээ минь хараад: -Дуучин Жавхлангийн зөв шүү дээ гэж билээ.

Монгол Улс тусгаар тогтноод 90 жил болж байна. Олон Улсын эрх зүйн үүднээс өөрийн гэсэн газар ну...


2014-10-22
“ЦОЛ ЗАРДАГ” БӨХ

Ангилал: 2014


                   -Ээ, чааваас гэж нагац ах маань халаглана. Хотоос ирсэн дүүгээ айл хунарынхаа хүүхдүүдтэй барилдуулаад, нөгөөх дүү нь уначихаар ихэд харамсав.

Уг нь би бусад хүүхдүүдээс өсгөлүүн биетэй, жин ихтэй хүүхэд байлаа. Ямар сайндаа нутаг орондоо нэр хүндтэй бүдүүн Жаамаа гуай надад Бүдка гэж хоч өгөхөв. Гэхдээ хөдөөгийн хүүхэд хотын манийг бодвол биеэр бага ч гар чангатай, шөрмөстэй. Том биетэйн нэг зовлон бий. Барилдаад давахаар нэг их тоохгүй. Харин жижиг биетэй хүүхэдтэй барилдаад унахаар хүмүүс ихэд баясдаг байж билээ.  

Бөх бол тулаан юм. Бас унах, унагаахдаа өөрийн гэсэн ёс, д...


2014-10-22
Прокурорын мөрдөн хаачив?

Ангилал: 2014


     Цай буцлах зуур хавийн юмаа цэгцлэн суугаад нөхөдтэйгээ яриа дэлгэн хуучлав. Зун цаг, айраг тараг, хуруу дэмбээ гээд бидний нөхөд хээрийн хүн хээгүй, эр хүний жаргал эзгүй хээр гэдэгчлэн хөдөө талдаа агаар амьсгалан нүд баясгахаар хотоос гаран сууж байгаа нь энэ. Бас ч үгүй загас энэ тэр оролдох санаатай нутгийн нэг залууг замдаа газарчинаар авч яваа.

Бидний олонхи нь хуульчид. Сургууль төгссөн цагаас хойш арав гаран жил болоход бидний дундаас шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, цагдаа гээд сурсан эрдмээ улсдаа зориулж яваа олон сайхан мэргэжилтнүүд төрөн гарчээ. Биднийг хуульчид ...



Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй