Хууль эрх зүй
2015-01-11
ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ

Ангилал: 2015

                                            ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ХӨӨС ХАГАРЧ БАЙНА, ДАХИАД Ч ХАГАЛЪЯ

Манай хоёр өмгөөлөгч хөдөө явснаа ярьж, иргэд давж заалдахын тулд ямар их хүндрэлтэйучирч байгааг ярьцгаасан юм. Тэд нэлээд хэдэн аймгаар явж ажилласан бөгөөд гол асуудал нь шүүхбайгуулахдаа хэд хэдэн аймгийг нэг шүүхэд харъяалуулахаар зааснаас болж, иргэд шүүхэднэхэмжлэл өгөх боломж нь хумигдаж, зардал, санхүүгийн улмаас зүгээр л мөнгөтэй хүндээдээрэлхүүлэх болсныг “амьдаар” нь үзээд ирснээ толгой сэгсрэн ярьцгаасан билээ. Энэ талаар маньмэт нь ч бичсэн, ярилцлага өгсөн, хэлэх ёстой, мэдэх ёстой хүмүүст ч хушуу өргөсөн.

Харин саяхан энэ ХӨӨСИЙГ Үндсэн хуулийн цэц ХАГАЛЧИХЛАА. Цэц Шүүх байгуулах тухайхуулийн хэд хэдэн заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үзэв. Үүнийг сонсоод хууль санаачлагчдаас бусад бүх л хүмүүс, хуулийн ангийн оюутнууд,хуульч, өмгөөлөгч нар хоёр гараа өргөн “уухайлан баярлацгаасан” нь үнэн билээ. Магадгүй угхуулийг санаачлагч ч өөрөө буруу зүйл хийснээ, сэтгэлийн хөөрлөөр ард түмнээ хөлдөө чирснээ бага багаар ойлгож эхэлсэн ч байсан байх.

Энд хэн нэгний эрх мэдлийн хуваарилалтын тухай биш, гагцхүү иргэн хүнд хүндрэлгүй тогтолцоо бүрдсэнд хүмүүс чин сэтгэлээсээ баярласан юм.

“Өглөө бүр сэрэхдээ тэр зүгт ямар улс байгааг санаж  бай” гэдэг шиг, хуулийн бодлого барьж байгаа хүний бодох ёстой зүйл бол “МОНГОЛУЛС ӨРГӨН УУДАМ НУТАГ ДЭВСГЭРТЭЙ, ЦӨӨН ХҮН АМТАЙ” гэдэг хоёр хүчин зүйлийг байнгабодож байх ёстой. Чухамдаа шударга ёсыг тогтоох, хууль боловсруулахад гадаад орны хуулийгхуулбарлаж (рецепци хийж) болох боловч, зөвхөн органик рецепци л хийх ёстой юм.

Шударга ёсыг тогтоох нэрийдлээр иргэдийн итгэлийг олж авч, маш их хүлээлт үүсгэчихээд,түүнийг дааж чадалгүй “МАШ ТОМ ХӨӨСРӨЛ” бий болгосон салбар бол хуулийн салбар. Энэ салбарын ажлын амжилт зөвхөн гэмт хэргийн гаралт, бууралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэхажлаас л харагдана. Мянга сайхан юм яриад, гаднаас юм хуулаад, эцсийн бүлэгтээ уг тогтолцооиргэдэд чирэгдэлтэй байвал ямар ч хэрэг байхгүй.

Хууль зүйн шинэ сайд хуучин сайдынхаа боловсруулан өргөн барьсан хуулиудыг буцаан татсан. Хуульчид тэр дундаа эрүүгийн эрх зүйчид ХӨӨС хагарсанд баяртай байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинэ Эрүүгийн хууль буюу Гэмт хэргийн хууль нь Монгол Улсын хөрсөнд буухгүй нь тодорхой юм. Учир нь манайд common law буюу нийтлэг эрх зүйн бүлийнхэн шиг Тангарагтны шүүхийн бүтэц байхгүй.

Тангарагтны шүүх нь иргэдийн төлөөлөл бөгөөд тэдгээр нь эрүүгийн хэрэгт оролцохдоо тухайншүүгдэгчийг гэм буруутай үгүйн талаар дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтээр гэм буруутай гэж үзвэл шүүгчхэд жилийн ямар ял оноохоо мэргжлийн хувьд шийддэг бол гэм буруугүй гэвэл шүүгдэгчийг сулладаг.Өөрөөр хэлбэл, тангарагтны шүүх бол тухайн шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тусалж, нөгөөталаас шүүгчийн өмнөөс шүүж өгч байгаа хэрэг юм. Шүүлтүүр нь Тангарагтны дүгнэлт гэсэн үг.

Харин манайд Тангарагтаны шүүх байгуулах Үндсэн хуулийн боломж байхгүй. Мөн хуулиаГэмт хэргийн хууль гэж нэрлэх ч боломж байхгүй. Тангарагтаны шүүх байгуулахад хууль зүйн талаасаа гадна “Хүн ам цөөн, нутаг дэвсгэр уудам” гэдэг шинж нөлөөлнө. Хүн ам цөөн учир тангарагтнаар сонгогдсон иргэд заавал бие биенээ таньж таардаг, тэнд нөлөөллийн хүчин заавал гарч таарна. Орон нутгийн Тангарагтангуудыг аймаг солбиж, сэлгэнэ гэвэл зардал, мөнгө, бөөн чирэгдэл болно. Тиймээс ийм төрлийн шүүлтүүр манайд зохихгүй. Ганц боломжийн шүүлтүүр нь гэмт хэргийн бүрэлдэхүүнээр шүүлтүүр хийх явдал юм.

Шүүгч тэрхүү бүрэлдэхүүнээ хараад түүгээрээ шүүлтүүр хийсний дараа ялаа оноож байгаа ньхамгийн зөв, зохистой сонголт болж байна. Өөрөөр хэлбэл, юуг гэмт хэрэг гэх вэ? гэдгийг хууль заагаад өгчихсөн, харилцааг нь хайрцаглаж өгсөн зүйлийг гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж ойлгож болно. Шүүгч нар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хууль хэрэглэснээр Эрүүгийн хуульд заасны л дагуу ажлаа хийлээ гэх итгэл үнэмшил, бүтэн нойртой хонох боломж, бусдын өмнө хувь хүнийхээ нүүрийгхамгаалах боломжтой болдог. Эс бөгөөс гэмт хэргийн бүрэлдэхүүний шүүлтүүргүй, мөн дээр нь тангарагтаны шүүлтүүргүй бол манай шүүгч ажлаа хийхэд тун хүндрэлтэй болох бөгөөд ял завших гэсэн нийгмийн сэтгэлзүй бүхий л талаар манай шүүгч нарт нөлөөлж, тэрнийг маань энийг маань ялгүй үлдээчих боломж байхад “чи тэглээ” хэмээн бүх лайг шүүгч нар руу түлхэх болох гээд байна.

Шинэ хуулийн заалтууд дээр олон салбарынхан сайн ажилласан, маргах юм байхгүй. Миний нэг танил хуульчийн хэлснээр банк, мөнгөтэй холбоотой зүйл заалтууд аятайхан болсон гэж байсан. Магадгүй л юм. Тэр хүн тэр салбартаа маниас санал асуухааргүй, бид шүүмжлэхээргүй мэргэшсэн. Гэхдээ л энэ хуулийг шүүгч, прокурор, цагдаа нар хэрэглэнэ. Хэрэглэх хүмүүст нь шүүлтүүр байх ёстой. Эс бөгөөс дэлхийн хаана ч байхгүй эрх мэдэлтэй агуу шүүгчид, шүүх бий болох гээд байх шиг. Энэ буруу. Байж болох ч, дахин хэлье, цөөн хүн амтай газар хууль гууль болно. Буцааж татсан учир шинээр хийж байгаа хүмүүс нь анхаарах биз ээ.

Мөн нэг ХӨӨС-ийг сануулахгүй орхиж болохгүй нь. Шүүх байгуулах тухай хуультайхолбогдуулан цөөнгүй шүүгч нарыг үзэмжээрээ хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн, сэлгэн байршуулсан маргаан байдаг. Яагаад ажлаас нь чөлөөлсөнөө огт дурдалгүйгээр чөлөөлсөн энэ маргаанд Шүүхийн Ерөнхий зөвлөл хариуцагчаар татагдан, манай зөвлөл буруугүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал гэсэн тайлбар өгдөг. Дээд шүүх хүртэл маргаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал гэдгийг нотлоод орхисон байдаг билээ. Юм л бол Ерөнхийлөгчийн болоод түүний Тамгын газрынханы нэрийг барьж, хөөсрүүлэхээ одоо больмоор юм. Нэг тийм таагүй хөөс үлээгдсээр л байна. Өнгөрсөн жил шиг санагдаж байна.

Шүүгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Шүүгчдийн холбоо мэдэгдэл гаргаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийг алдаагаа засаач гэж байсныг харж байсан. Засаагүй. Шүүгч нар өөрсдийгөө хамгаалж  чадахгүй байна. Тэд модон өмд өмсчихөөд байна. Угаасаа тэдний ажил нь хувь хүнийг модон өмд өмсүүлж, хөшигний цаана аваачаад хийчихдэг тийм л ажил. Тэд тэмцэгчид л лав биш.

Шүүгч бол хуульч мөн. Хуульчдын эрх ашгийг хамгаалах Хуульчдын холбоо ч гэж бий. Шүүгч нараа бид яагаад хамгаалах ёсгүй гэж. Өнөөдөр шүүгч нар ямар нэгэн эрх зүйн тайлбаргүйгээр, улстөрийн шийдвэрээр ажлаа өгөхөд хүрч байгаа бол бид ямар юмныхаа Үндсэн хуулийг яриад, цэцэн цэлмэг царайлаад байхав дээ. Улсын тусгаар тогтнол ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ дээр тогтдог. Энэ бол шударга шүүхтэй байх, тусгаар улсын иргэн байхын минь баталгаа тул эрх зүйн энэ төрлийн хөөсийгзарчмын хувьд зүүгээр хатгах нь зүйтэй байна. Маргааш ямар эрх мэдэлтэн гарч ирээд, хэн хэн шүүгчийг онилох, хараат бус байдалд нь халдахыг хэн мэдлээ.

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 


Comments

2015-01-13 -

Бичсэн: Зочин

Saahan sanagdlaa Bayarlalaa

. Шууд холбоос


2015-01-11 -

Бичсэн: Gunbileg Boldbaatar

гомдол гаргах geed oilgono uu. ene negent tavisan yumaa zasch bolgui b. anzaargagui bicjee. sorry. Gunbee

. Шууд холбоос


2015-01-11 -

Бичсэн: Gunbileg Boldbaatar

ok zasaya. tnx

. Шууд холбоос


2015-01-11 -

Бичсэн: Зочин

Сэтгэгдлийг устгасан: Gunbileg Boldbaatar хэзээ: 2015-1-11

. Шууд холбоос


2015-01-11 -

Бичсэн: miigaa (зочин)

Таны өмгөөлөөд байгаа шүүгч нар чинь хэр шударга ажилладаг юм бэ? Тэр тусмаа дээд шүүхийн шүүгчидын чинь дэнүү шударга бус үйлдэлийг хэн харицах бэ? шүүхийн, шүүгчийн буруутай үйлдэлтйг хэн хариуцах бэ Б.Гүнбилэг хуульчаа

. Шууд холбоос



Бичлэг: 9 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax