Хууль эрх зүй
2015-09-04
Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...

Ангилал: 2015

Богинын ам. Хэдэн жилийн өмнө. Найз, нөхөд, эхнэр, хүүхэдтэйгээ салхинд гарав. Өдөржин цана чаргаар гулгаж ядарсан улсууд харихаар болов. Нутгаас ирсэн хэдэн литр айраг байснаараа найз нөхдөө дайлсан байсан юм. Өөрөө ч нэг аягыг уусан байх.

Уулзвар дээр цагдаа зогсоолоо. Тэгсэн мэдээж надаас үнэртлээ дээ.

-Би архи уугаагүй ээ. Айраг уусан юм. Гэхдээ согтолт энэ тэр байхгүй гэлээ. Тэгсэн чинь -тийшээ зогсож бай гэнэ.  Яахав, зогслоо. Мань залуу хөөрхий ажил ихтэй, төрийн албаа гүйцэтгээд л байна. Машин зогсоогоод л, нөгөө хэд нь хэрэлдээд л байх юм. Жаахан удахнээ. Тэгэхээр нь очоод:

 -Үлээдэг юм ...


2015-09-01
ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ

Ангилал: 2015

Шударга хүмүүс шударга засгийг бий болгоно гэж эрдэмтэн багш Б. Чимид хэлдэг, бичдэг байсан билээ. Багшийг таалал төгссөнөөс хойш улс орны төрт ёсны оршин байхуйд илт хуурамч "хуульчлал" өрнөхүйд уг "гуульчлал"-ын талаар бодитой, мөн сонсголонтой, чигч, жинтэй үгс, шүүмж бараг сонсогдохгүй болов.

Хаа нэгтээ хуульч нар өөр өөрийн дүгнэлт, шүүмжийг олон түмэнд хүргэх боловч, гагцхүү ямар нэгэн улс төрийн олсны үзүүрийн тээг, утасны гогцоо цаана нь байгаа мэтээр олон түмэнд үл ойшоогдоно.

Хуулийн засаглалын талаар, эрх зүйт ёсны талаар хүн бүрт ойлгуулах гээд барахгүй нь мэдээж. Гэлээ гэхдээ МОНГОЛ...


2015-09-01
ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?

Ангилал: 2015

Нутгаас найзууд ярьж байна.

-Зүүн аймгууд руу ухасхийгээд ирье. Адуу мал хямд байна гэнэ гэж уруу татсан тул хүлгийн жолоог хурдан тууртын нутаг руу заллаа.

Хэзээнээс монгол түмний адууны цөм болсон, өвгөн ноёны нутгаар хэд хоног давхив. Манайхан:

-Улсын эдийн засаг хямраад, хүмүүс мөнгөгүй болсон тул тэр бүр Хэнтий, Сүхбаатар руу очиж адуу мал авах нь эрс багассан гэсэн үнэн байна гэж дахин дахин ярина. Хэдэн гүү ачиж аваад нутгийн зүг жолоо залав.

Манай малчид банкнаас авсан зээлийнхээ хүүнд боогдож, болж л өгвөл хотоос ирсэн хүмүүст адуу, малаа хямд төсрөөр ч хамаагүй арилжих сонирхолтой болжээ...


2015-09-01
ЦЭЭР

Ангилал: 2015

Өглөө явж байсан толгой дээрээс юм цацаад байх шиг байна. Гайхаад харсан чинь нэлээд өндөр байшингийн дээд давхараас цайныхаа дээжийг өргөж буй эмээ байна. Хуралд орох гээд цагаан цамц өмсчихсөн явсан маань жаахан тиймхэн болчихлоо. Тэгсэн хажуугийн зогсоол дээр байсан машины жолооч машин дээр нь цайны дээж туссаныг хараад:

-Эмээ болиочээ. Дандаа ингэж байх юм гэж бачим дуу тавив. Би ч бас урд нь нэлээд хэдэн удаа машин дээрээ цайны дээж цацуулж, угаалгын газар очоод машины будганд нэвчээд өнгө нь өөрчлөгдчихдөгийг мэдэх тул залууг жаал өрөвдөв. Эмээг ч бас өрөвдөв...

... Хуульд тэгж заасан тэ...


2015-02-24
СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД

Ангилал: 2015

Хорийн шар сав гэж нэршсэн улаан тагтай, шар сав барьсаар Өвөрхангайн нэг таньдаг малчин ах ажил дээр ороод ирлээ. Саванд нь айраг байгаа бололтой юм гэж таах зуур л арааны шүлс асгарав.

Ахын нэр Сугар. Шарангуй царай нь улаан хүрэнтэж, дуу нь чангарчихсан явнаа. Мань эр:

-За, дүү хүү аятай юу? Өвөлжөө тавлаг, морь хурдан уу? гээд монгол ёсоор тамхиллаа. Мэнд мэдэлцлээ. Ах шинэ сарын өмнө хотод айраг, ууц зарах гэж орж иржээ. Авчирсан айргаа өглөө. Би ч бушуухан  л айрагтай сав руу аяга барин дайрна биз дээ.

Ахын айраг үнэндээ тасархай даа. Өвөл морь уяхгүй байгаа сар өнгөрөөгөөд цаг агаар ...


2015-02-09
ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ

Ангилал: 2015

...Яагаад ч юм бэ? Ичих сэтгэгдэл төрөөд байлаа. Үнэхээр ичмээр. Өөрийнхөө, өөрсдийнхөө байж байгааг бодохоор ичлээ. Бид ч дээ гэж өөрийн эрхгүй байгаа байдлаасаа, өнөөгийн амьдарч байгаа байдлаа харахаар нэг тиймэрхүү...

...Аав маань түүхийн багш хүн бөгөөд Хөх хотын их сургуулийн зочин профессороор ажиллаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм. Жилдээ нэг хоёр удаа Хөх хотын Их сургуульд очиж лекц уншина. Ээж бас аавыг даган очиж, хоол цайг нь хийнгээ, эмч, домчид үзүүлнэ. Явах болгондоо л хамт явъя гэдэг байсан боловч, очоод аавын шавь нар бүх зүйлд нь тусалчихдаг гэж сонссон учир нэг их ...


2015-01-23
АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?

Ангилал: 2015


...Хайртай бүсгүй минь нүүрэндээ мишээл тодруулан жаргал дүүрэн ахуйд, залуу эрийн бие сэтгэл эвхрэх зүйлгүй тэнэгэр ажгуу. Харийн нутгийн үзэсгэлэнд нүд сохрох ахуйд, харин гэрээ санах мэдрэхүй үргэлж сэргэлэн тольдоно.

2001 оны наймдугаар сарын нэг өдөр. Парис хотын төвийн нэгэн дүүргийн зочид буудлын тагтан дээрээс харсан зүйл маань одоо болтол санаанаас гардаггүй юм. Харсан зүйл маань ч гэж дээ, зүгээр л нэг зодоон. Харин тэр зодооныг хараад төрсөн сэтгэгдэл минь л санаанаас гардаггүй гэж хэлэх гэсэн юм.

Тэр жилийн оюутны зуны амралтаар Европ явж, аяга угаагч, гал тогооны туслах ажилтан хий...


2015-01-14
ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ

Ангилал: 2015


1998 онд шиг санаж байна. Лав л арван жилийн сургуулиа төгсөөгүй байсан юм. Аав бид хоёр Лаки төв нэртэй газар орж, наймаа хийлээ. Цагаан сар дөхөж байсан шиг санагдана. Худалдагч:

-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу? За, та ямар архи авах вэ? л гэж байна. Манай аавыг мэддэг хүн бололтой юм. Тухайн үеийн Лаки төв гэдэг нь архины бөөний төв байсан санагдана. Нөгөө гишүүн асан Гүндалай гуайн хийдэг архинууд байсан байх. Аттила ч билүү нэг тиймэрхүү нэртэй архинууд байсан. Аав:

-Сайн, сайн уу, хө. Харин ямрыг нь авбал дээр юм дээ. Хүний гар дээр тавих л юм хэрэгтэй байна гэж байна. Би тэдн...


2015-01-11
ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ

Ангилал: 2015

                                            ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ХӨӨС ХАГАРЧ БАЙНА, ДАХИАД Ч ХАГАЛЪЯ

Манай хоёр өмгөөлөгч хөдөө явснаа ярьж, иргэд давж заалдахын тулд ямар их хүндрэлтэйучирч байгааг ярьцгаасан юм. Тэд нэлээд хэдэн аймгаар явж ажилласан бөгөөд гол асуудал нь шүүхбайгуулахдаа хэд хэдэн аймгийг нэг шүүхэд харъяалуулахаар зааснаас болж, иргэд шүүхэднэхэмжлэл өгөх боломж нь хумигдаж, зардал, санхүүгийн улмаас зүгээр л мөнгөтэй хүндээдээрэлхүүлэх болсныг “амьдаар” нь үзээд ирснээ толгой сэгсрэн ярьцгаасан билээ. Энэ талаар маньмэт нь ч бичсэн, ярилцлага өгсөн, хэлэх ёстой, мэдэх ёстой х...


2014-12-23
АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?

Ангилал: 2014

Хоёр аяга айраг уугаад явж байгаад жолооны эрхээ хасуулчихлаа гэж нутгийн ах хүү ажил дээр ирж халаглав. Үлээгээд зөвшөөрөгдсөн хэмжээнээс нь их гарсан гэнэ.  Архи, пиав уугаагүй зүгээр л айраг уугаад явж байсан, яаж үнэмлэхээ авах уу, арга чарга байна уу, хүүхдээ цэцэрлэгт нь зөөж чадахгүй нь л гэнэ, бүтэн зургаан сар машин барихгүй бол амьдрал зогслоо л гэнэ. Яахав. Хууль харлаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр н...



Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй