Хууль эрх зүй
2014-10-07
АТГ кино хийсэн үү?

Ангилал: 2014

АТГ кино хийсэн үү? Н. Алтанхуягтай ямар адилхан жүжигчин тоглоо вэ?

Өнөөгөөс сар гаруйн өмнө эрүүгийн хууль зөрчин, хууль зүйн сайдынхаа хамт цагдан хорих газар Эрүүгийн хууль зөрчин нэвтэрч, албан тушаалаа буруугаар ашигласан гэгдсэн Ерөнхий сайд Н. Алтанхуяг Засгийн газрын бүтцээ өөрчлөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байна. Нийгмийн зүгээс түүний энэхүү алхмыг янз бүрээр үнэлж дүгнэж байгаа ч иргэд хуульчдаас дараах асуултуудыг тавьсаар байна.

1. Ерөнхий сайд хүн цагдан хорих төвд нэвтрэн орсон нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? Бишүү?

2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэн хянадаг вэ?

3. Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нарын талаар АТГ-ын хийсэн мэдэгдэл ба дэлгэсэн нотлох баримт нь хөдлөшгүй баримт мөн үү?

4.  Эрүүгийн хууль зөрчсөн Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өөрчлөх талаар ярих нь хууль зүйн хувьд ямар сөрөг үр дагавар үүсгэх вэ?

Ингээд эдгээр асуултанд хариулт олох гэж оролдъё. Өнгөрсөн 7 сарын төгсгөлөөр гарсан мэдээллүүдийг нягталъя.  “Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.  Авлигатай тэмцэх газар  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шалгаж, өнгөрсөн сарын 29-ны өдөр Л.Гансүх нарыг баривчлан Төваймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдах хорих газар саатуулсан билээ. Үүний дараа Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ яаралтай  уулзмаар байгаагаа илэрхийлж АТГ-т мэдэгдэл  хүргүүлжээ. Харин тус газраас ямар ч боломжгүй гэсэн хариуөгсөн байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих газар очиж Л.Гансүхтэй уулзжээ. Ингэж засгийн газрын тэргүүн нь, хууль зүйн сайд нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэв” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан байна. Энэ мэдээний хамтаар Ерөнхий сайдын болон АТГ-ын мөрдөн байцаагчийн албан тоот, мэдэгдлүүд ил болжээ.

Асуулт 1. Ерөнхий сайд хүн цагдан хорих төвд нэвтрэн орсон нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? Бишүү?

Хариулт 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Иргэн бүр Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан байна. Энд Эүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Ерөнхий сайд болон дугаар хорооны иргэн хоёрын хооронд ямар ч ялгаагүйгээр хууль тэгш үйлчилнэ. Ерөнхий сайд ч бай, хэн ч бай хуулийг даган мөрдөнө гэсэн санаа байна.

Засгийн газрын тэргүүний хувьд иргэнээс илүүтэйгээр үүрэг хүлээсэн эрх зүйн этгээд гэдэг нь Засгийн газрыг тэргүүлж буй иргэнийхээ хувьд, гүйцэтгэх эрх мэдлийн дээд албан тушаалтных нь хувьд ойлгомжтой.   

Асуулт 2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэн хянадаг вэ?

Хариулт 2. Манай Үндсэн хууль болон бусад хуулинд прокурор Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хянадаг. Прокурорын зүгээс Ерөнхий сайд болон хууль зүйн сайдын үйлдлийг байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулаагүй гэж үзэх ямар ч боломж байхгүй. Ерөнхий Прокурор үйлдэл дээрээ баригдсан гэмт хэрэгтний талаар заавал өөрийн байр сууриа илэрхийлж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д нэн даруй оруулах шаардлагатай байсан. УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үүрэгтэй байдаг.

Хэрэв Ерөнхий сайдыг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа, бичлэг нь хуурамч, зохиомол гэж үзэж байгаа бол АТГ-ын мэдэгдлийн асуудлыг хянаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой.

Асуулт 3. Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нарын талаар АТГ-ын хийсэн мэдэгдэл ба дэлгэсэн нотлох баримт нь хангалттай, хөдлөшгүй юу?

Хариулт 3. Монгол Улсын шүүх нотлох баримтыг үнэлж, гэм буруугийн асуудлыг тогтооно. Гэвч АТГ-ын мэдэгдэл, бичлэгт Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нар гэмт хэрэг үйлдэж байхдаа үйлдэл дээрээ нотлогдсон байдаг. Бичлэг болон гэрчүүд байна. Энэ бол эрүүгийн хэрэг үүсгэхэд хангалттай нотлох баримт мөн. Иймд Эрүүгийн хууль зөрчсөн гэж үзэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Энд “үйлдэл дээрээ баригдсан” гэдэг тодотгол явж байгааг анхаарна уу. Хэрэв хэн нэгэн бүрэн эрхтэй албан тушаалтан нь гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдвал түүнийг шууд саатуулах эрх манай хүчнийхэнд байгаа. Хараагүй үзээгүй, ам дамжсан яриа биш шууд бичлэг үзүүлдэг.

Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дах хэсгийг манай Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нар зөрчсөн гэдгийг АТГ мэдэгдсэн. Энд юу гэж заасан бэ?

245 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн

таслах    ажиллагаанд   саад учруулах

245.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах         ажиллагаанд   санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод    хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний   төгрөгөөр      торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан      ажил            хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

245.2.Энэ  хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол       тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил           хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод       хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх   хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас  таван зуун цаг хүртэл            хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл   хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих           ял шийтгэнэ.

            Уг хэрэг нь 3.2 тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж байгаа Ерөнхий сайдын зөвлөх, туслах, дүүгийн охин, мөн өөрийн охиных нь холбогдолтой хэрэг байсан гэдгийг АТГ мэдэгдэлдээ тусгасан байна. Энэ хэргийг шалгах явцад албан тушаалтан эрх мэдлээ ашиглан, АТГ-ын мөрдөн байцаагч болохгүй гэж сануулсаар байтал санаатайгаар Эрүүгийн хууль зөрчсөн нь хүндрүүлэх нөхцөлтэй дээд тал нь 3 жил хүртэл хорих ялтай санкцтай зүйл ангид хамруулж байна.   

4. Эрүүгийн хууль зөрчсөн Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өөрчлөх талаар хэлэлцүүлэх нь хууль зүйн хувьд ямар сөрөг үр дагавар үүсгэх вэ?

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасанчлан “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэжээ. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг Засгийн газрын бүтцээ өөрчлөх асуудалтай холбогдуулан хүлээн авч уулзах, бичиг солилцох нь Ерөнхийлөгч эрүүгийн хууль зөрчсөн этгээдийг хүлээн зөвшөөрсөнтэй ижил агуулгатай болох юм. Иймд хэрэв Ерөнхийлөгч Ерөнхий сайдын талаар Засгийн газрын бүтцийн талаар үг хэлэх, ер нь ямар ч асуудлаар албан тушаалтных нь хувьд хүлээн авч уулзах, бичиг солилцвол Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хууль зөрчсөн болно. Учир нь Эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл нь үйлдэл дээрээ баригдсан гэдэгт орохоор байна.

Эцэст нь хэлэхэд Н. Алтанхуяг гэмт хэрэгтэн мөн эсэхийг гагцхүү шүүх шийднэ. Харин гэмт хэрэг үйлдсэнийг ньАТГ нотлоод байхад прокурор юу хийж байгаа бол? гэдэг нь дараагийн асуулт. Эсхүл АТГ-ынхан адилхан хүн тоглуулаад кино хийчихэв үү? Н. Алтанхуягтай ямар адилхан жүжигчин тоглоо вэ?

   

ХУУЛЬЧ Б. ГҮНБИЛЭГ

 

 

 

 


Comments

2014-11-10 -

Бичсэн: Зочин

Хууль дээдлэх ёс үгүй болоод удаж байна штэ. Бид түүнийг чинь ардчилсан намыг сонгох үедээ оршуулсан за.

. Шууд холбоос


2014-10-07 -

Бичсэн: Зочин

загатанасан газар маашлаа да

. Шууд холбоос



Бичлэг: 23 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн


Хууль эрх зүй

Сүүлийн бичлэгүүд

. Шалтгаангүйгээр гэнэт ард түмэнд хайртай болвол 98 сая төгрөг...
. ХУУЛИЙН САЛБАР ГАЗАР ДООГУУР ОРСОН НЬ
. ГАМШИГ БОЛВОЛ ХАЛАГЛАСААР Л БАЙХ УУ?
. ЦЭЭР
. СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД
. ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ
. АТАМААН БАЙХ АЛБАТАЙ ЮУ?
. ЦАГААН САРААР АРХИ БЭЛГЭНД ӨГЧ БОЛОХГҮЙ
. ШҮҮГЧ НАРАА ХАМГААЛЪЯ
. АЙРАГ СОГТУУРУУЛАХ УНДАА МӨН ҮҮ?
. ДАЛДААКУУД БА ПЭЭДГЭРҮҮД
. АРХИ ИХ ЗАРАХ=МӨНГӨ ИХ ОЛОХ
. Ерөнхийлөгч өө, дахиад битгий шудрага ёсны тухай яриарай
. СОНОМ ӨВГӨНИЙ ХҮҮХДҮҮД
. ҮНЭ ӨСГӨГЧ-ӨМГӨӨЛӨГЧ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Обдоо

Зохиогчийн эрх

© Хууль эрх зүй




:-)
 
xaax